
Хүнсний ногоог хөлдөөх тухай олон хүн нийтээрээ зөвхөн “тэжээллэг чанар алдагдана” гэсэн сөрөг ойлголттой байдаг. Зарим нь ногоог зөвхөн ургаж буй улиралд нь идэх хэрэгтэй гэж боддог нь ч бий. Гэвч орчин үеийн хүнсний технологи болон хөлдөөх аргуудын ачаар ногоог ургасан улирлаас хамаарахгүйгээр хадгалах боломж бүрджээ.
Хөлдөөж хадгалах нь хэд хэдэн давуу талтай:
- Хадгалах хугацааг уртасгах – хурдан хөлдөөх нь мөсөн талст жижиг үүсч, эсийн бүтцэд гэмтэл багатай, чанарыг удаан хадгална.
- Хоол бэлтгэлийг хялбар болгох – улиралын ногоо гардаггүй үед хүртээмжтэй байна.
- Тэжээллэг чанарыг хадгалах – зөв хөлдөөсөн ногоо нь витамин, пигмент, амт, үнэрийг ихээр хадгалдаг.
Иймд хөлдөөх нь зөвхөн тэжээллэг чанарыг алдагдуулах арга биш, харин шинэхэн байдлыг удаан хадгалах, улиралын хамаарлыг арилгах хэрэгсэл болохыг ойлгох нь чухал юм.
Хөлдөөх арга
Хүнсийг хөлдөөх үед бичил биетний үйл ажиллагаа бараг зогсч, ферментийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг үр дүнтэйгээр уртасгадаг.
Хөлдөөх ногоо нь дөнгөж хураасан, шинэ, гэмтэж муудаагүй, өнгө бүтэц шинж чанараа алдаагүй байх нь зүйтэй. Намар ургац хураасны дараа хүнсний ногоог шинээр нь идэхээс гадна зооринд хадгалах, хатаах, хөлдөөх зэргээр нөөцөлж дараа жилийн ургау хүртэл хэрэглэх боломжтой.
Хөлдөөж хадгалах явцад хүнсний ногооны шимт бодисуудын алдагдлыг багасгахын тулд хөлдөөх аргыг зөв хэрэглэх нь чухал.
Хүнсний ногоо хөлдөөх технологи
Хүнсний ногоог:
- Угаах :
- Шазлах:
- Хөргөх
- Сэврээх
- Савлах
- Хөлдөөх гэсэн технологийн дарааллаар хөлдөөнө.
ХӨЛДӨӨСӨН НОГООГ ХАДГАЛАХ
Хөлдөөсөн ногоог хадгалах хугацаа нь хөлдөөгчний хэмээс шалтгаална. Тухайлбал, хөлдөөгчийн хэм нам байх тусам ногооны хадгалах хугацаа уртсах ба хөлдөөгчийн хэм нэмэгдэхэд хадгалах хугацаа багасна.
Хадгалах хэм:
1. -1⁰С-ээс -5⁰С хэмд 5 хоног
2. -6⁰С-аас -11⁰С хэмд 21 хоног
3. -12⁰С-оос -18⁰С хэмд 90 хоног
4. -18⁰С-аас доош хэмд 1 жил
Савласан ногоог гүн хөлдөөгчид хийж аль болох түргэн хөлдөөнө. Ногоог түргэн хөлдөөх тусам шинж чанар, шим тэжээлээ хадгална. Түргэн хөлдөөхийн тулд ногоо хийх хөлдөөгчний хэм -20 хэмээс доош байвал зохино. Хөлдөөсөн ногоог -18 градусаас доош хэмд 14 сар хүртэл хугацаанд хадгалж болно.
Анхаарах зүйл- Хөлдөөгчийн хэмийг өөрчлөхгүй, тогтмол байлгах, хаалга гүйцэд хаалттай байх, хаалга онголзуулахгүй байх.
ХӨЛДӨӨСӨН НОГООГ ХЭРЭГЛЭХ
Хөлдөөсөн ногоог бүх төрлийн хоолонд хэрэглэх боломжтой. Хөлдүү ногоог хэрэглэхийн өмнө гэсгээж болохгүй. Хэрэв гэсгээвэл хөлдөөсөн ногооны ус шүүс гоожиж амт чанар, шим тэжээлээ алддаг. Тиймээс хөлдүү ногоог хөлдөөгчнөөс гаргаад шууд дулааны боловсруулалтад оруулна.
